Умард Солонгос руу дрон нисгэсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ


4-р сарын 6
14 цаг 49 минут

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын иргэд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Умард Солонгос руу дрон нисгэсэнд харамсаж буйгаа илэрхийлээд, цаашид ийм явдал дахин давтагдахаас сэргийлнэ гэдгийг мэдэгджээ.

 "Энэ нь манай  засгийн газрын төлөвлөсөн зүйл биш хэдий ч зарим иргэний хариуцлагагүй үйлдлийн улмаас хурцадмал байдал үүссэнд харамсаж буйгаа илэрхийлж байна" гэж тэрбээр Засгийн газрын хуралдаанд үг хэлэхдээ мэдэгджээ. 

Өмнөд Солонгосын эрх баригчдын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад Үндэсний тагнуулын албаны ажилтан болон цэргийн албан хаагч уг хэрэгт холботой болох нь тогтоогдсон гэж Ли мэдэгдээд, Үндсэн хуулиар хувь хүн БНАСАУ-ын эсрэг аливаа өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахыг хориглодог гэдгийг дурджээ.

 Өмнөд Солонгосоос нисгэсэн дронууд манай улсын агаарын хилийг зөрчсөн гэж Пёньян өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлээд, үүнийг Сөүлийн зүгээс хийж буй ноцтой өдөөн хатгалга хэмээн буруутгаж байсан юм. Тухайн үед дронуудыг сөнөөсөн гэдгийг Умардын тал мэдэгдэж байв.

 Өмнөд Солонгосын тал цагдаа, цэргийн хамтарсан шалгалт явуулсны дараа 30 орчим насны эрэгтэйг зөвшөөрөлгүй дрон нисгэж, агаарын тээврийн болон үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэрэгт яллагдагчаар татжээ. 

Умард Солонгосын тал сүүлийн саруудад Өмнөд Солонгосыг "хамгийн ихээр дайсагнагч улс" гэж зарлаад байгаа бөгөөд Ли Жэ Мёны засаг захиргаанаас дэвшүүлсэн яриа хэлэлцээ хийх санаачилгуудыг хүлээж авахаас татгалзсаар байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов11 минут 7 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов16 минут 4 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна16 минут 53 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ18 минут 13 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ19 минут 21 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"20 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна26 минут 28 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ26 минут 57 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"28 минут 18 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ29 минут 54 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.