“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна


4-р сарын 6
14 цаг 44 минут

“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт болов. 

"ДААМ 2026" тэмцээн нь оюуны спортыг дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд, насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг “Энэ тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай буурал хүртэл олон тамирчин оролцож байна. Бид нийслэлд спортын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулдаг. Даамны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Даамны спортын цаашдын хөгжилд хувь нэмэр болох үүднээс энэ өдөрлөгийг зохион байгуулж буй. Тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, 40 хувь нь насанд хүрэгчид байна. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Оюуны спорт хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна тэвчээртэй болгох, сууж сургах зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Даамны өдөрлөг өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө” гэв.

Нийслэлийн Даамны холбооны УЗ-ийн гишүүн Ц.Алтанхуяг “Өнөөдрийн тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. 100 буудалт даамны төрлөөр анх удаа Төв талбайдаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шидэг тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Даамчид бид их баяртай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 46 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 51 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 52 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 53 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 55 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 55 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна2 цаг 2 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ2 цаг 2 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"2 цаг 4 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ2 цаг 5 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.