Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна"


4-р сарын 3
15 цаг 42 минут

Прокурорын байгууллагаас өнгөрсөн онд 634 хүүхдэд холбогдох 469 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.

"Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна.

Өсвөр насны хүүхдүүд нэгнээ даган дуурайж, цахим орчинд насанд хүрээгүй хохирогчийн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэлж, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан биед нь халдсан тохиолдлууд ч гарсан" гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 



Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат "Хүүхэд хамгааллын тухай хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар тусгасан байдаг. Хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийн нэр төр, бие махбодод нь халдах, гадуурхах үйлдлээ биеэр болон цахимаар ялгаварлан дээрэлхэхийг хэлж байгаа. 

Бусдын биед халдсан тохиолдолд үйлдлээс шалтгаалаад Эрүү эсвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулах үндэслэл болж байна гэсэн үг.

Магадгүй ийм асуудалд холбогдсон тохиолдолд "Би насанд хүрээгүй юм чинь хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй" гэж ойлгож болохгүй ээ. Хуульд заасан үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж явах ёстой. Цагдаагийн байгууллагаас шалгана. Магадгүй хүүхдэд хариуцлага хүлээлгэхээргүй бол түүний хууль ёсны төлөөлөгч эцэг, эхээс бусдад учруулсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэх зохицуулалттай" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ43 минут 7 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ43 минут 55 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав44 минут 20 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ44 минут 39 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно45 минут 3 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа45 минут 24 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ46 минут 6 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ46 минут 53 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ47 минут 25 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна47 минут 46 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.