Г.Ганбат: УИХ-ын гишүүдийн задарсан ард түмний зутарсан хоёр яг тэнцэнэ


4-р сарын 3
15 цаг 35 минут

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл иргэдийн төлөөлөлтэй хамтран хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай 1992 оны Үндсэн хуульд тусгагдсан. Үүний дараа нь 2019 оны Үндсэн хуульд мөн тусгагдсан. Гэвч энэ чиглэлээр ямар нэгэн ажил арга хэмжээ хийгээгүй учраас өнөөдрийн нөхцөлд хүрлээ. 

Биднийг төлөөлж бий болсон УИХ-ын гишүүдийн задарсан манай ард түмний зутарсан хоёр яг тэнцэж байна" гэв. 

Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухайд АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл дараах шаардлагыг дэвшүүлж байгааг уншиж танилцуулав. 



Тус шаардлагад  "Монгол Улсад сүүлийн 30 жилд парламентын засаглалыг гажуудуулсны хамгийн гол шалтгааны нэг бол УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийн хэмжээ хэрээс хэтэрч, хэмжээгүй эрхт хаадын эрх ямбыг эдлэх болсон явдал юм.

Бусад улсын хувьд ёс зүйн хэм хэмжээгээр парламентын гишүүдийг эгүүлэн татах асуудал шийдвэрлэгдэж Эрүүгийн хэрэгт холбогдогчдыг нэн даруй хуулийн байгууллага шалгаж, хариуцлага тооцож байгаа нь шударга ёсны зарчим юм. Гэтэл манай УИХ-ын гишүүд Үндсэн хууль, парламентын тогтоосон хэм хэмжээг зөрчиж, үндэсний уламжлал, ёс заншлыг үл хүндэтгэх, төрийн албаны нэр хүндийг гутаах, үг харилцаа үйлдлээрээ бусдыг дорд үзэх, элдэв зохисгүй доромж үг хэрэглэх, нэгнийгээ гүтгэх, эмзэг мэдээллийг нь тараах, албан бус хувцаслах, хувийн бизнес, гэр бүлийнхээ маргааныг хүртэл сурталчлах, Засгийн газрын ордонд ч архидан согтуурах, түүний улмаас хүн амиа алдах явдал ч гарч согтуугаар хурал удирдах, гишүүд согтуугаар ярилцлага өгөөд зогсох хүртлээ ёс зүйгээ гээчхээд байна.

Боловсролгүй, хуурамч дипломтой, худалч хулгайч, биеэ үнэлэгч хүн ч гишүүн болох ойлголт өгч жишиг тогтоож байгаа тул ёс зүйн асуудлаар гишүүнийг эгүүлэн татах хуулийг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. 

Түүнчлэн сүүлийн хэдэн жилд Үндэсний аюулгүй байдалд нэн аюултай нөхцөл байдал үүсэж, бүх хуулийг зөрчсөн нүүрсний гэх бүлэглэл ч хүчээ авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг Парламентын танхимд үйлдэгдлээ.

Луйвар хулгайгаар хөрөнгөжсөн этгээдүүд хууль бус үйлдлээ нуух, хаацайлах, ял шийтгэлээс мултрахын тулд 30 жил УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэх зүйлээр хамгаалуулдаг жишиг тогтсон байна. Иймд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ нэн даруй хэлэлцэн баталж, баталсан өдрөөсөө хэрэгжүүлэн мөрдүүлэхийг шаардаж байна” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 24 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 29 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 30 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 31 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 32 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 33 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 40 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 40 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 41 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 43 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.