ДАШТ-ий финалын тасалбар 11 мянган доллароор зарагджээ


4-р сарын 3
15 цаг 34 минут

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын тасалбарын үнэ 10 990 ам.долларт хүрсэн байна. 

Энэ нь өмнөх финалын тоглолтуудынхтай харьцуулахад бараг 7 дахин их үнэтэй байгаа тул хөгжөөн дэмжигчдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг явагдахад хүргэлээ. Учир нь, тэмцээнийг зохион байгуулагч АНУ, Канад, Мексикийн зүгээс мэдэгдэхдээ, финалын тоглолтын тасалбарын үнэ 1550 ам.доллароос хэтрэхгүй гэж байв. Гэтэл өнгөрсөн оны 12 дугаар сард хөгжөөн дэмжигчдийн клубүүдийн зарим гишүүн 8680 ам.доллароор тасалбар худалдан авчээ. 

Ташрамд дурдахад, 2022 онд Катарт болсон ДАШТ-ий үеэр билетийн хамгийн дээд үнэ 1604 ам.долларт хүрч байв. Гэтэл саяхан болсон нээлттэй худалдааны явцад 12 дугаар сарынхтай харьцуулахад үнэ 38 хувиар өсөж, 1 дүгээр ангиллын тасалбарын үнэ 10990 ам.доллар, 2 дугаар ангиллынх 7380 ам.доллар, 3 дугаар ангиллынх 5785 ам.долларт хүрсэн байна.   

Харин ФИФА-гийн зүгээс худалдаанд гаргах тасалбарын тоог мэдээлэхгүй байгаа учраас борлуулалтын нийт дүнг тодорхойлох боломжгүй байгаа юм. Үүний сацуу хүчтэй багуудын тоглолт, ялангуяа плей-оффын тоглолтуудын тасалбарын үнэ огцом өссөнийг ажиглагчид онцолж байна. Энэ нь хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

ФИФА өнгөрсөн оны 12 дугаар сард 60 ам.доллароор цөөн тооны тасалбар зарсан юм. 

Сануулан дурдахад, хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов51 минут 42 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов56 минут 39 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна57 минут 28 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ58 минут 48 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ59 минут 56 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 1 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 8 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 8 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 9 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 11 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.