“Microsoft” Японы хиймэл оюуны салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна


4-р сарын 3
15 цаг 33 минут

 АНУ-ын технологийн салбарын тэргүүлэгч “Microsoft” корпорац хиймэл оюун ухаан болон үүлэн тооцооллын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор Япон улсад 1.6 их наяд иен буюу 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсноо баасан гарагт мэдэгджээ.

 Тус корпорацын орлогч дарга бөгөөд ерөнхийлөгч Брэд Смит Токио хотноо Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтэй уулзах үеэрээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулсан байна. Тодруулбал, “Microsoft” корпорац Японы “SoftBank” групп болон интернэт үйлчилгээ үзүүлэгч “Sakura Internet” компанитай хамтран ажиллах бөгөөд уг төсөл 2026 оны эхнээс 2029 оныг дуустал хэрэгжих ажээ.  

"Бид Японы эдийн засагт шаардлагатай дэмжлэгийг үзүүлж чадна" хэмээн Брэд Смит уулзалтын үеэр мэдэгджээ.  

“Microsoft” компани хиймэл оюуны хэрэглээнд нэн шаардлагатай өгөгдлийн төвүүдээ шинэчлэх, мөн үүлэн тооцооллын хүчин чадлыг бэхжүүлэх зэргээр Япон улсад хоёр жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө 2024 онд танилцуулж байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 20 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 25 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 26 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 27 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 28 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 29 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 35 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 36 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 37 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 39 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.