24 тэрбумын барааг төрд шахсан “Жордан Топпен Трейд”-ийн ард Б.Батцэцэг сайд байна уу?!


4-р сарын 2
12 цаг 22 минут

Монгол Улсын тендерийн болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж, ямар ч тендерийн шалгаруулалтгүйгээр төрд 24 тэрбум төгрөгийн бараа шахсан “Жордан Топпен Трейд” компани хэнийх вэ гэсэн асуулт олны анхааралд байна. Шинэчилсэн гадаад паспорт хэвлэх зорилгоор Засгийн газар тогтоол гаргаж УБЕГ-ын харьяанд “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг байгуулсан байдаг. Уг компанийн 51 хувийг төр, 49 хувийг “Мигасон” гэх компани эзэмшдэг.

УБЕГ өдгөө шуугиан тариад буй 24 тэрбумын худалдан авалтын тендерийг нээлттэйгээр зарлаж байсан юм. Гэвч “Мигасон” компани үүнийг эсэргүүцэж Сангийн яаманд бичиг явуулснаар уг тендер цуцлагдсан аж. Тендер цуцлагдангуут “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК нь 24 тэрбумын худалдан авалтыг “Жордан Топпен Трейд” гэх компанитай хийсэн байдаг. Уг компанийг хайгаад үзэхээр ямар ч хаяггүй, ямар ч түүх алга. Сэтгүүлч С.Будрагчаа саяхан цацсан “Нууц материалууд: Онц бөгөөд бүрэн эрхт тендерчин” нэвтрүүлгийнхээ үеэр “Төрийн өмчийн компанид бүхэл бүтэн 24 тэрбумын бараа материал нийлүүлсэн компани шүү дээ. Орцны подволь ч болтугай түрээсэлж болно оо доо. Гэтэл энэ компанийн хаяг нь БГД-ийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхоны 53-A байранд байдаг жирийн нэг айлын хаяг байж байна” хэмээн онцолжээ.

Энэ компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр нь Баярсайхан овогтой Сувдмаа гэсэн нэр л бий. Гэхдээ Б.Сувдмаа гэсэн нэрээр мөшгөлт хийхэд хаанахын хэний угшилтай компани болох нь тодроод гараад ирж байна. Баярсайхан овогтой Сувдмаа нь Б.Батцэцэг сайдын хүү Ганбатын Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” ХХК-д 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр хувь эзэмшигч үүсгэн байгуулагчаар орж байжээ. Ийм угшилтай хүн гадаад пасспорт хэвлэдэг төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-тай хууль зөрчиж том наймаа хийсэн болж таарч байна. Тэгэхээр АТГ “Ви Эс Эм” ХХК-ийг шалгахад л Б.Батцэцэг сайдын нэр дурайтал гараад ирнэ гэсэн үг.

Гадаад харилцааны сайдын АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт энэ компанийн нэр байсан. Гэтэл яагаад ч юм Б.Батцэцэг сайд 2018 оноос хойш энэ компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ больчихсон. За одоо бүр сонирхолтой факт хэлье. Сангийн яамыг буланд шахаж байгаад тендерийн шалгаруулалтгүйгээр 24 тэрбумын наймаа хийсэн “Мигасон”-ы гүйцэтгэх захирал, төрийн өмчит Төрийн үнэт цаас хэвлэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Цэрэндолгор “Ви Эс Эм” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг байж. Төрийн үнэт цаас хэвлэл ХХК-ийн захирал Э.Ариунгэрэл нь Б.Батцэцэгийн хувь эзэмшдэг “Монголын үнэт цаас компанийн захирлаар ажиллаж байгаад энэ том албанд ирсэн хүн. Ингээд харахаар Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүмүүс мөн л Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий байх өндөр магадлалтай “Жордан Топпен Трейд” компанитай Монгол Улсын олон хуулийг зөрчиж 24 тэрбумын шахаа наймаа хийчихжээ. Өмнө дурдсан ноцтой баримт opendata-д хэдхэн сарын өмнө ил байсныг ил харагдахгүй нуусан байгааг энэ дашрамд онцолъё. Тухайн үед баримтыг скрийн шот хийж авсан хуулбарыг нь та одоо харж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог 430-аар тогтоолоо1 цаг 43 минутын өмнө24 тэрбумын барааг төрд шахсан “Жордан Топпен Трейд”-ийн ард Б.Батцэцэг сайд байна уу?!1 цаг 44 минутын өмнө1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно1 цаг 45 минутын өмнөМонгол загасны хаан нь ТУЛ1 цаг 45 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ1 цаг 46 минутын өмнөОлон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна1 цаг 46 минутын өмнөНөөцийн махыг 386 цэгт худалдаж байна1 цаг 51 минутын өмнөХятад: Системийн доголдлоос болж 100 робот такси зам дээр гацжээ1 цаг 52 минутын өмнөТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛД ШАЛГАРСАН ХЯТАДЫН КОМПАНИ НЬ БАРИЛГЫН ЗАСВАР, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР 2025 ОНЫ НАЙМДУГААР САРД БАЙГУУЛАГДЖЭЭ1 цаг 53 минутын өмнөАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА ОРХОН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 цаг 55 минутын өмнөОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав4 сар 1. 16:47“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна4 сар 1. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.