Монгол загасны хаан нь ТУЛ


4-р сарын 2
12 цаг 21 минут

Монгол загасны хаан нь ТУЛМонгол загасны хаан загас нь тул бөгөөд Хулд овгийн загасны хамгийн том нь юм. Тул загасыг цэнгэг усны орчныг тодорхойлогч хэмжүүр загас гэж тодорхойлдог.

Усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул эрүүл байвал түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг мэдэж болдгоороо ач холбогдолтой юм.

Биеийн хэмжээ нь нарийвтар, уртавтар, толгой хавчиг, ам том, дээд доод эрүү тэгш байдаг. Нурууны өнгө хүрэн бараан, далбааны харалдаа өөхөн сэртэнтэй, бүх сэлүүр далбаа нь улаавтар өнгөтэй. Үржлийн үед нь бие нь зэсэн улаан өнгөтэй болно. Тул загас анх үржилд ортлоо 6-7 жил болдог, бас гучаас дээш насалдаг.

Гол мөрөн, нуураас загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүр мөсөн устах аюултай байдаг. 

Жил бүрийн 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрий хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.

Голд огт хэрэггүй загас гэж байхгүй. Загас нь гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг чухал ач холбогдолтой амьтан билээ.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов49 минут 24 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов54 минут 21 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна55 минут 10 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ56 минут 30 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ57 минут 38 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"58 минут 17 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 5 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 6 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 7 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 9 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.