Нөөцийн махыг 386 цэгт худалдаж байна


4-р сарын 2
12 цаг 15 минут

Хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 386 цэгт худалдаж байна. 

Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой нөөцийн махны эрэлт ихэссэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. Үхрийн нөөцөлсөн мах 15 мянга, хониных 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд өнгөрсөн намар таван мянган тонн мах нөөцөлснөөс 40 хувь нь үхрийн, 60 хувь нь хониных юм. Нөөцийг махыг тавдугаар сарын 31-нийг дуустал худалдахаар төлөвлөжээ. 

 Есөн аж ахуйн нэгж дүүргүүдэд махыг өдөр бүр түгээж байгаа. Томоохон зах, худалдааны төвөөс зайдуу найман нэрийн болон гэр хороолол, орон сууцны дундах дэлгүүрт зарж байгаа аж. 

 Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин, “Чингэлтэй дүүргийн 20 хорооны 38 дэлгүүрт нөөцийн махны жижиглэн худалдааг нэгдүгээр сараас эхлүүлсэн. Иргэдийн махны хэрэглээг тасалдуулахгүй, хямд үнийн бодлогоор захиалгаа тогтмол хийж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран тогтмол хяналт тавьдаг” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 14 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 19 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 20 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 21 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 22 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 23 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 29 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 30 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 31 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 33 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.