Хятад: Системийн доголдлоос болж 100 робот такси зам дээр гацжээ


4-р сарын 2
12 цаг 15 минут

Хятад: Системийн доголдлоос болж 100 робот такси зам дээр гацжээ

Хятадын Ухань хотын авто зам дээр робот таксинууд олноороо доголдож саатан, түгжрэл үүсгэжээ. Мягмар гаригт /2026.03.31/ дор хаяж 100 такси замын голд саатан зогссон нь жолоочгүй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын талаарх маргааныг дахин үүсгэв. Орон нутгийн цагдаа нарын гаргасан анхны дүгнэлтийг харвал уг саатал системийн доголдлоос болсон гэж үзжээ.

Хятадын технологийн аварга "Baidu" компани "Apollo Go" жолоочгүй такси үйлчилгээгээ дэлхийн олон арван хотод явуулдаг. Тус компани 2025 оны арванхоёрдугаар сард "Uber" болон "Lyft" аппликейшнтэй хамтын ажиллагаагаа зарласан. Энэ хүрээнд "Apollo Go" машинуудыг Их Британид явуулахаар зорьж буй бөгөөд энэ ондоо багтаан туршилтыг эхлүүлнэ.

Лондонгийн их сургуулийн профессор Жек Стилго "Жолоочгүй технологи нь жолоочтой машинуудаас аюулгүй байж болох ч сүүлд болсон явдал нь алдаа гарч болохыг харуулж байна. Хэрвээ бид энэ технологийг сонгох гэж байгаа бол шинэ төрлийн эрсдлийг бүрэн ойлгох хэрэгтэй" гэжээ.

Жолоочгүй робот таксинд техникийн бэрхшээл гарсан тохиолдол үүгээр дуусахгүй. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сан Франциско хотод цахилгаан тасарсны улмаас хотын энд тэнд явж байсан "Waymo" таксинууд ажиллагаагүй болж, замын түгжрэл үүсч байв. Үүний зэрэгцээ Хятадын Чунцин хотод зорчигч тээвэрлэж явсан "Apollo Go" такси нүх рүү унасан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов39 минут 8 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов44 минут 5 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна44 минут 54 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ46 минут 14 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ47 минут 22 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"48 минут 1 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна54 минут 29 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ54 минут 58 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"56 минут 19 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ57 минут 55 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.