
Хойд бүсийн салбар Орхон аймаг дахь Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилготой хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүний танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тодруулбал Засгийн газрын 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалын салбарт жилийн 6 хувийн хүүтэй, 6 жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож буй.
Тэгвэл зээлдэгчид барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулснаар зээлд хамрагдах боломж нь нэмэгдэх юм.



Сэтгэгдэл бичих