ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав


4-р сарын 1
16 цаг 47 минут

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-ийн хэрэглээтэй дайн зарлаж байгааг сайд Максут Шадаев Даваа гаригт /2026.03.30/ мэдэгдэв. Тус улсын иргэд интернетийн хяналт, цензурыг тойрч гарахын тулд сүүлийн жилүүдэд "VPN" ашиглах нь ихэссэн. Сайд Максут Шадаев "Бид өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд ‘VPN’-ийн хэрэглээг багасгах нь бидний үүрэг юм" гэжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Цахим хөгжлийн яаманд хандаж "VPN"-ийн хэрэглээг хязгаарлах шинэ арга зам бодож олохыг үүрэгдсэн гэх мэдээлэл саяхан гарсан. Үүнийг дагалдаад Цахим хөгжлийн яам дээрх мэдэгдлийг хийжээ.

"VPN"-ийн хэрэглээг хязгаарлах хүчин чармайлтын хүрээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэглэгч сард 15 гигабайтаас дээш гадаад дата хэрэглэвэл нэмэлт төлбөр төлөх журам хэрэгжүүлэхийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэглэгчийн гадаадын сервер, цахим хуудас, аппликейшн ашигласан дата нь сард 15 гигабайтаас хэтэрвэл дээрх журам хэрэгжинэ. Мөн "Yandex", "Wildberries" зэрэг технологийн компаниудад хэрэглэгч нь "VPN" ашиглаж байгааг олж илрүүлэх юм бол тэдний платформд хандах эрхийг хязгаарлах үүрэг өгчээ.

Украин дахь дайн эхэлсний дараа Оросын эрх баригчид барууны нийгмийн сүлжээний платформууд болон дотоодын бие даасан мэдээллийн хэрэгслүүдийг хааж эхэлсэн. Үүнээс улбаалаад оросуудын "VPN"-ийн хэрэглээ огцом өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав2 цаг 10 минутын өмнө“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна2 цаг 11 минутын өмнөЯпоны агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа нэмнэ2 цаг 12 минутын өмнөХүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв2 цаг 13 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй2 цаг 14 минутын өмнөҮндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ2 цаг 15 минутын өмнөМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ2 цаг 17 минутын өмнөН.Учрал: Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Заримыг нь улираах шаардлага бий2 цаг 19 минутын өмнөАТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ2 цаг 20 минутын өмнөНөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна2 цаг 20 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 20:39Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ3 сар 31. 20:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.