Хүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв


4-р сарын 1
16 цаг 44 минут

Хүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокуророос хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Тодруулбал, иргэн Б.М, Е.С нар харилцан тохиролцож, Е.С-ийн 11 настай хүүхдээр уралдааны морь унуулж, сар бүр 500 мянган төгрөгийн хөлс олгохоор гэрээ байгуулжээ.

Улмаар тус хүүхдийг 2024 оны дөрөвдүгээр сараас 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хурдан морь унуулж, эрүүл мэндэд нь хохирол учруулахуйц хөдөлмөр эрхлүүлсэн байна. Хэрэг явдлын улмаас 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүүхдийг хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулахад мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирчээ.

Иймд прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх”, мөн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хуулийн дагуу дээрх төрлийн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав2 цаг 9 минутын өмнө“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна2 цаг 10 минутын өмнөЯпоны агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа нэмнэ2 цаг 11 минутын өмнөХүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв2 цаг 12 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй2 цаг 13 минутын өмнөҮндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ2 цаг 14 минутын өмнөМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ2 цаг 17 минутын өмнөН.Учрал: Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Заримыг нь улираах шаардлага бий2 цаг 18 минутын өмнөАТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ2 цаг 19 минутын өмнөНөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна2 цаг 19 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 20:39Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ3 сар 31. 20:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.