Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ


4-р сарын 1
16 цаг 40 минут

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ

Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойш мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал,  “...Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны харилцах дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт ашиглуулахаар тохиролцож, хариу төлбөр авсан байна. Улмаар мөрийтэй тоглоом зохион байгуулагч нар нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22- ны өдрүүдэд дансанд нь 62,6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

Иймд тус хэрэгт анхан шатны шүүх Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн түүний дансанд төвлөрсөн цахим мөрийтэй тоглоомын мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Иргэн та мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулах нь тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь танд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг анхаарна уу.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 

20.19 дүгээр зүйл.Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав2 цаг 7 минутын өмнө“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна2 цаг 8 минутын өмнөЯпоны агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа нэмнэ2 цаг 9 минутын өмнөХүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв2 цаг 10 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй2 цаг 11 минутын өмнөҮндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ2 цаг 12 минутын өмнөМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ2 цаг 15 минутын өмнөН.Учрал: Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Заримыг нь улираах шаардлага бий2 цаг 16 минутын өмнөАТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ2 цаг 17 минутын өмнөНөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна2 цаг 17 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 20:39Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ3 сар 31. 20:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.