Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна


4-р сарын 1
16 цаг 37 минут
Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихэсжээ.

Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нөөцийн мах худалдаалж буй цэгт өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.

УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа “Нийслэлийн хэмжээнд 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 386 дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Есөн аж ахуйн нэгж есөн дүүрэгт түгээлтээ өдөр бүр хийж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Нөөцийн махны эрэлт ихэсжээ. Зах зээлд махны үнэ өндөр байгаа боловч нөөцийн хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. 

Томоохон зах, худалдааны төвүүдээс зайтай найман нэрийн хүнсний дэлгүүр, гэр хорооллын дэлгүүрүүд, орон сууцны дундах дэлгүүрт нөөцийн махыг зардаг. Тиймээс иргэд гэртээ ойр нөөцийн мах борлуулж буй цэгүүдээс мах худалдан авах боломжтой” гэв.

Нийслэл, дүүргээс нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажилладаг байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Чингэлтэй дүүрэгт 20 хороонд 38 дэлгүүрээр нөөцийн махны жижиглэн худалдааг нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Иргэдийн махны хэрэглээг тасалдуулахгүй, хямд үнийн бодлогоор захиалгаа тогтмол хийж, нийлүүлэлтийг хэвийн хангаж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд дүүргээс болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтарсан хяналтыг тогтмол хийдэг” гэв.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан гаргасан нөөцийг махыг тавдугаар сарын 31-нийг дуустал худалдаалахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав2 цаг 6 минутын өмнө“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна2 цаг 7 минутын өмнөЯпоны агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа нэмнэ2 цаг 8 минутын өмнөХүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв2 цаг 9 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй2 цаг 10 минутын өмнөҮндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ2 цаг 11 минутын өмнөМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ2 цаг 14 минутын өмнөН.Учрал: Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Заримыг нь улираах шаардлага бий2 цаг 15 минутын өмнөАТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ2 цаг 16 минутын өмнөНөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна2 цаг 16 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 20:39Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ3 сар 31. 20:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.