"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"


3-р сарын 30
15 цаг 43 минут

"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна""Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор, Дэд профессор М.Наранпүрэв "Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Эмнэлгийн бус нас баралтын түвшин дэлхийн дахинд 53.4 хувь, өндөр орлоготой улс оронд 27.3 хувь байдаг бол Монгол Улсад 72.5 хувь байгаа бөгөөд энэ түвшин нь сүүлийн 10 жилд  тогтвортой буюу аврагдах боломжтой нас баралтын түвшин жигд өндөр 50-54% байна.  

Тухайлбал, Монгол Улсад 2024 онд нийт 18,113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь нь буюу 12,330 нь эмнэлгийн бус нас баралт, 32 хувь буюу 5,786 нь эмнэлгийн нөхцөлд тохиолдсон нас баралтын тохиолдол байна. 

Амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой нас баралтын тохиолдол нь  9,761 байгаа  нь нийт нас баралтын 54 хувийг эзэлж байгааг тогтоосон байдаг.  

Аврах боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгааны 80 орчим хувийг осол гэмтэл, тархины харвалт, зүрхний шигдээс эзэлж байна. Иймд энэ чиглэлд онцгой анхаарч бодлогын өөрчлөлт хийх нь нас баралтыг бууруулах боломж байгааг харуулж байна" гэдгийг илтгэлээр танилцуулав. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв35 минутын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 4 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 5 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 7 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 8 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 10 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 10 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 12 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 13 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 13 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.