Ц.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан


3-р сарын 30
15 цаг 42 минут

Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс цугласан нийт 750 гаруй залуу төлөөлөгчийн “Youth Council Summit 2026” арга хэмжээг 3-р сарын 28, 29-нд зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Х.Булгантуяагйн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албыг хашиж байхдаа удирдсан чуулганы нэгдсэн хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан. Улмаар түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган, Улсын ерөнхий прокурорын газраас яллагдагчаар татаад байна.
Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэмээн МАН-ын дарга Н.Учрал Х.Булгантуяа болон бусад хэд хэдэн гишүүнийг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэхээ мэдэгдсэн юм.


Үүнтэй холбогдуулан Ц.Нямдорж, Булгантуяаг яагаад яллагдагч болгож байгаа юм, энийг манайхан хийлгэж байгаа. Булгантуяа хурал удирдсан, өөр яасан юм. Ямар хэрэг хийсэн юм.
Үндсэн хуулийн цэц УИХ-ын шийдвэрийг хянадаг болохоос биш байнгын хорооны ажлыг хянадаггүй. Гэтэл УИХ-ын чуулганыг удирдлаа гэж хамт явж байгаа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан. Энийг чинь юу гэж үзэх вэ.
Булгантуяа гарцаагүй шахагдсан юм нь хугацаанд л шахагдсан байсан. 10 хоногийн дотор хэлэлцэх хуультай, тэрийг давбал Үндсэн хуулийн зөрчил болох байсан учир хуралдъя гэж өдөр, шөнөгүй шаардсан шүү дээ. Өөр яах юм гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв36 минут 15 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 5 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 6 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 9 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 10 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 11 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 12 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 13 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 14 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 15 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.