З.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна


3-р сарын 30
15 цаг 40 минут

Туулын хурдны замын зургийг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ирүүлээгүй байгаа учир Усны газраас уг төсөлд мэргэжлийн дүгнэлтийг гаргаагүй байгаа аж. Иймд өнгөрсөн Пүрэв гарагт Усны зөвлөлийг хуралдуулж уг төслийн танилцуулгыг сонссон байна. Энэ үеэр дараах үндсэн гурван асуудал анхаарал татсаныг Усны газрын дарга З.Батбаяр танилцууллаа. 


1. Туулын хурдны замыг барьсан тохиолдолд үерийн аюул хэрхэн нэмэгдэхийг тооцоолох шаардлагатай

зураг
 

Туул голын усан цогцолбор нь үерийн хамгаалалтын үүргийг гүйцэтгэх ёстой аж. Туул голын хойд хэсгээр 1966 оны үерийн дараа баригдсан үерийн хамгаалалт тодорхой цэгүүд дээр байхгүй болсон байна. Үүнийг сэргээн засварлаж байж дараагийн ажлыг хийх ёстой гэв. Иймд Туулын хурдны замыг барьсан тохиолдолд үерийн аюул хэрхэн нэмэгдэхийг тооцоолох шаардлагатайг онцоллоо. 

2.Газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд нөлөөлөх нөлөөлөл нь тодорхойгүй байна

зураг
 

Нийт гүүрний 2,574 тулгуураас 18 тулгуурыг голдиролд 2,556 тулгуурын голын татам хэсэгт хийх аж. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хэдхэн багана нь усан дотор байна бусад нь хамаагүй гэж бодож байвал алдаа болно гэдгийг тэрбээр онцлов.

Учир нь татмын хэсгийн бүх тулгуурыг авч үзвэл 13-25 метрийн гүнтэй 2,556 цооногийг өрөмдөж цемент суулгана. Энэ тохиолдолд Туул гол буюу газрын доорх усанд, голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх талаар тооцоолол байхгүй байна гэж Усны нөөцийн зөвлөл дүгнэсэн байна. Багана тус бүр нь хаана байрлаж байгаагаасаа шалтгаалж сэвсгэр хурдсанд өөр өөр нөлөөлөл үзүүлэх учир ажлын зургийг харах зайлшгүй хэрэгтэй байгаа аж. Гэтэл ажлын зураг хараахан гараагүй байна. Тухайн үедээ танилцуулаад явна гэж төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хэлж байгаа аж. 

Газрын доорх ус болон Туул голд нөлөөлөх нөлөөллийг өмнө нь зайлшгүй тодорхойлсон байх ёстой учир ажлын зургийг тасралтгүй шаардаж байгаа гэв.  

3. 7.2 км урттай гүүр нь ямар бохирдлын аюул учруулж болох талаар тодорхой судалгаа алга 

зураг
 

Усны нөөцийн зөвлөлийн гишүүд төсөл хэрэгжүүлэгчээс  Туул гол дээгүүр тавигдах 7.2 км урттай гүүр нь ямар бохирдлын аюул учруулж болох талаар тодорхой судалгаа, нөлөөллийг гаргаж ирсэн байхыг шаардсан байна. 

Туул гол нь 2008 онд дэлхийн хамгийн бохирдолтой 10 голын нэгээр нэрлэгдэж байсан ба түүнээс хойш бохирдол улам нэмэгдэж байгаа гэв. Иймд Туул голд үзүүлэх чанарын нөлөөллийг тодорхойлох шаардлагатай гэж үзжээ. 

Дээрх мэдээллүүд дутуу учир Усны нөөцийн зөвлөлөөс төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс гаргасан танилцуулга дээр тодорхой санал, дүгнэлт гаргах боломжгүй байна гэж үзсэн байна. Иймд дээрх асуудлуудаа тодорхой болгох үүргийг өгчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв42 минут 34 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 11 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 12 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 15 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 16 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 17 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 18 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 20 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 20 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 21 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.