Хоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ


3-р сарын 30
15 цаг 39 минут

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг нийслэл дотоод бонд гаргаж, 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болоод буй. 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг өнөөдөр олон нийтэд нээлттэй арилжиж эхэлжээ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр станцын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөгдсөн байна. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20% буюу 131.7 сая ам.доллар. 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтжээ.

Харин одоогоос хоёр жилийн өмнө арилжсан анхны дотоод бондын төлбөрийг барагдуулсан байна.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах бөгөөд 2028 оны нэгдүгээр улиралд эхний блокоо хүлээж авахаар гэрээг байгуулжээ.

Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 40 орчим хувь нь уламжлалт гэр хороололд амьдардаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв42 минут 42 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 12 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 12 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 15 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 16 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 17 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 18 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 20 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 20 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 21 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.