ЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна


3-р сарын 30
15 цаг 37 минут

Завхан аймгийн нийт мал сүргийн 7.8 хувийг үхэр сүрэг эзэлж байна. 2010 онд хамгийн бага буюу 73.7 мянган үхэр тоолуулсан бол түүнээс хойш тогтмол өсөлт ажиглагдаж байна.

 

Тус аймаг сүүлийн 100 жилийн хугацаанд 1997 онд хамгийн олон буюу 283.8 мянган үхэр тоолуулж байв. 1927 онд 186.5 мянган үхэртэй байсан бол, 2025 оны мал тооллогоор 236.1 мянган үхэр тоолуулжээ.

 

Монгол Улсын хэмжээнд 5.4 сая үхэр байгаагаас 935.1 мянга нь баруун бүсэд ногдож байна. Завхан аймаг нь баруун бүсдээ үхрийн тоо толгойгоор тэргүүлж байна. 2025 оны мал тооллогоор улсын хэмжээнд 989.9 мянган сарлаг бүртгэгдсэнээс 175.4 мянга нь баруун бүсэд байна. Үүнээс Завхан аймаг 62.4 мянган сарлагтайгаар баруун бүс төдийгүй улсын хэмжээнд дээгүүрт тооцогдож байна.

 

Сарлаг нь бэлчээрийн даацад харьцангуй бага нөлөөтэй, ашиг шим өндөртэй мал бөгөөд мах, сүү, хөөврийг нь боловсруулан экспортлох боломжтой. Тухайлбал, 7.2–12 хувийн тослогтой сүүгээр нь чанартай бяслаг үйлдвэрлэх, холестерин багатай махыг хатаасан хэлбэрээр экспортлох, мөн хөөврөөр нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Иймд үхэр, тэр дундаа сарлагийн тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, сарлагийн сүү боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр онцоллоо.

 

Аймгийн хэмжээнд Их-Уул, Идэр, Отгон сум сарлагийн тоо толгойгоороо тэргүүлдэг. Эдгээр суманд сарлагийн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Идэр сумын "Анхил дөрвөн баатар” ХХК нь 2021 оноос “Сарлаг” брэндийг хөгжүүлж, сарлагийн сүүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутаг болон улсын хэмжээнд борлуулж байна. Тус компани малчдаас түүхий сүүг худалдан авч, хүнсний технологийн шаардлагын дагуу боловсруулан, стандартын сав баглаа боодолтойгоор хэрэглэгчдэд хүргэдэг.

 Одоогоор өдөрт 300–450 литр сүү боловсруулж, ааруул, шар тос, ээзгий, тараг, боловсруулсан сүү, цөцгий, масло зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн орон нутагтаа 5–7 хүнийг байнгын ажлын байраар хангажээ. Тус брэндийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь “Дүнжингарав”, “Монгол фермер” худалдааны төвүүдийн салбар дэлгүүрүүдээр худалдан авах боломжтой.

 Их-Уул сум нь аймгийн сүү, цагаан идээний үйлдвэрлэлийн 40 орчим хувийг дангаараа хангадаг. Тус суманд сарлагийн сүү боловсруулах үйлдвэр ажиллаж, пробиотик сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрт 21 малчны бүлэг сарлагийн сүү нийлүүлдэг бөгөөд өдөрт 40–100 литр сүү хүлээн авч боловсруулдаг. Малчид өглөө, оройн саамын аль нэгийг нийлүүлдэг. 

 Сүүний үйлдвэр байгуулснаар орон нутгийн иргэд үйлдвэрийн аргаар боловсруулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх боломж бүрджээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өдөр бүр орон нутагтаа үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, гаднаас зайрмаг худалдан авах хэрэгцээ буурсан байна. Үүнээс гадна ажлын байр нэмэгдэж, малчдын орлого өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө гарч байгааг Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв36 минут 14 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 5 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 6 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 9 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 9 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 11 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 12 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 13 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 14 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 15 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.