Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


3-р сарын 30
15 цаг 37 минут

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.03.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлээ.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан PN-202503-75391 дугаартай Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100,860 иргэний санал авсан байна.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 3-т “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ”, Зорилго 4-т “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тус тус заасан байдгийг Ж.Баярмаа гишүүн дурдав. Нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлогыг дэвшүүлэн, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байдгийг төслийг өргөн мэдүүлэх үеэрээ дэд дарга Ж.Бат-Эрдэнэд танилцуулж байлаа. 

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн байршуулсан PN-202503-75391 дугаартай өргөдлийг дэмжиж саналаа өгсөн 100,860 иргэний 85 хувь нь 18-40 насны, 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд, 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдлаа. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийн нэгдүгээр зүйлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний төлөх албан татварын хувь хэмжээтэй холбоотой өөрчлөлтийг, хоёрдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийн өөрчлөлт, гуравдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийг хассан өөрчлөлт, дөрөвдүгээр зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт, тавдугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна.

Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ, бааз тэлж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв39 минут 15 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 8 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 9 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 12 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 13 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 14 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 15 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 16 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 17 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 18 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.