Америкчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна


3-р сарын 30
15 цаг 34 минут

АНУ-ын Төрийн департаментаас өнгөрсөн долоо хоногт америк иргэдийнхээ аялахад хамгийн аюултай улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Тэд уг жагсаалтыг гаргахдаа улс орнуудыг дөрөв ангилсан бөгөөд жагсаалтын эхэнд байгаа улсад зорчиход хамгийн аюулгүйд тооцогдсон бол дөрөвдүгээр жагсаалтад орсон улс руу иргэдээ аялахад эрсдэл өндөртэйг сануулсан зөвлөмж илгээсэн байна.

зураг
 

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ Иран руу дайн дэгдээснээс хойш Ойрх Дорнодын хэд хэдэн орон аюултай бүсэд орсон юм. Тодруулбал Ираны хөрш Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейн улс хоёрдугаар зэрэглэлээс гурав руу шилжжээ. Энэ нь жуулчдыг "аялах талаар дахин бодож үзэх" бүс нутаг гэсэн үг.

Харин Ираныг жагсаалтын дөрөвдүгээрт багтаасан байна. Энэ жагсаалтад байгаа улс руу аялбал "АНУ-ын иргэдийг дур мэдэн баривчлах, хулгайлах, хууль бусаар цагдан хорих" зэрэг эрсдэлтэйг сануулжээ.

Эрсдэлтэй улс орнуудын жагсаалтад Иранаас гадна ОХУ, Украин, Хойд Солонгос зэрэг 20 улс бий. 

Харин аялахад аюулгүй орнуудын жагсаалтад 86 улс багтсаны дотор Монгол Улс байна. Энэ жагсаалтад Азийн орнуудаас Бутан, Япон, БНСУ, Казахстан, Сингапур, Вьетнам зэрэг орон багтав.

Уг жагсаалтад аль улс хаана орсныг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

 

Эх сурвалж: New York Post 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв34 минут 59 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 4 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 5 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 7 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 8 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 10 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 10 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 12 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 13 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 13 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.