“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ


3-р сарын 30
15 цаг 34 минут

 Жил бүрийн “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ.

 

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлэн зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайдын эрхэм зорилго бол “эрүүл биетэй, урт настай, чанартай амьдралтай” ард түмэн юм. Үүний төлөө өнгөрсөн хугацаанд та бүхэнтэй нэг баг болж цөөнгүй ажлыг амжилттай хийж, гацаж урагшлахгүй удсан асуудлуудад гарц шийдэл олж шийдвэрүүдийг гаргаж чадлаа. Энэ салбар хүнлэг, хүртээмжтэй, хариуцлагатай байж хүндлэл хүлээж, хүлээн зөвшөөрөгдөн хүчирхэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний үрээр монгол хүн эрүүл саруул, элэг бүтэн амьдарч өвдсөн ч санхүүгийн дарамтгүй байх бодлого,  зорилго биеллээ олох учиртай. Эрүүл мэндийн салбарт удирдах ажил хашна гэдэг нь бодлогыг хэрэгжүүлэгч байгаад зогсохгүй өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтыг манлайлагч байхыг хэлдэг. Та бүхний мэдлэг, туршлага, манлайлал, сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн ачаар эрүүл мэндийн салбарын хөгжилд шинэ шатны ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, “Монгол Улсын эрүүл мэндийн салбар, ард иргэдийн амьдралын чанар, эрүүл мэндийг хамгаалах асуудал бол удирдлагуудтай шууд хамааралтай. БНСУ-д 2024 онд гадаадын нийт 1.1 сая хүн очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь дунджаар 13.8 их наяд воны ашиг олжээ. Манай улсын иргэд тус улсад эмнэлгийн тусламж авахдаа нэг хүн дунджаар 11.1 сая вон зарцуулсан ба 2024 онд 25731 иргэн тус улсад үзүүлжээ. Энэ нь нийт 714 тэрбум төгрөгийг гадагш гаргасан байна. Зөвхөн нэг улс руу эрүүл мэндийн асуудлаар үзүүлсэн уг зардлаар Хавдар судлалын үндэсний төвийг барих боломжтой байв. Гадаадын улс руу эрүүл мэндийн асуудлаар тусламж авах энэ урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа тул онцгой анхаарч, зуучлах үйлчилгээг эрүүл мэндийн салбар бодлогоор зогсоох хэрэгтэй” хэмээн онцоллоо. 

Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон чухал шийдвэр гарсныг зөвлөгөөний үеэр салбарын сайд нь дурдлаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 75 хувь нэмэх шийдвэр гарснаас өнөөдрийн байдлаар 30 хувиар нэмжээ. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв”-ийг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл”-ийг сэргээн батлуулснаас гадна Монгол Улсад V зэрэглэлийн “Зүрх судасны үндэсний төв” байгуулах 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн робот мэс заслын технологийг нэвтрүүлж, анхны мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвд хийсэн юм.  Үүнээс гадна ирэх хоёр жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг ахисан түвшинд хүргэж шинэчлэн бэхжүүлэх”  төсөл Монгол орон даяар хэрэгжинэ. Төслийн үр дүнд яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чадамж бэхжиж, сэргийлж болох нас баралтыг бууруулан, аварч болох мянга мянган амийг аврах эрүүл мэндийн тогтолцоо бүрдэх аж. 

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш дуусах бөгөөд энэ үеэр удирдлагуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хариуцлагатай, удирдлагын манлайлалтай ажиллах шаардлагатайг уриаллаа. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв39 минут 16 секундын өмнө"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"2 цаг 8 минутын өмнөЦ.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан2 цаг 9 минутын өмнөЗ.Батбаяр: Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна2 цаг 12 минутын өмнөХоёр жил гаруйн дараа ашиглалтад орох гэрээтэй ДЦС-5 төслийг нийслэлээс ₮467 тэрбумаар санхүүжүүлнэ2 цаг 13 минутын өмнөЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна2 цаг 14 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 15 минутын өмнөХ.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв2 цаг 16 минутын өмнөАмерикчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна2 цаг 17 минутын өмнө“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгатай удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ2 цаг 18 минутын өмнөАзийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.