Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно


3-р сарын 27
14 цаг 23 минут

Хятадын Хайнань мужийн Саньяа хотод Азийн элсний VI наадам дөрөвдүгээр сарын 22-нд хөшгөө нээнэ.

Найман өдөр үргэлжлэх энэхүү наадамд 14 спортын 15 төрөлд Азийн 45 орны 3700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин Монгол Улсаас спортын найман төрөлд 55 тамирчин илгээхээр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3, хөнгөн атлетик, элсний гандбол, триатлон, жюү жицү, текбол, элсний волейбол, элсний бөх гэсэн төрөлд өрсөлдөнө.

 Азийн элсний спортын наадам хамгийн сүүлд 10 жилийн өмнө Вьетнамын Дананг хотод болсон. Тус улсад болсон V наадамд манай улсаас спортын найман төрөлд 39 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохдоо долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр багийн дүнгээр V байрт шалгарч байлаа.

 

Азийн олимпын зөвлөлөөс далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор Азийн элсний наадам зохион байгуулах шийдвэрийг 2007 онд гаргаж, анхныхыг нь 2008 онд Индонезийн Балид зохион байгуулжээ. Ихэнх тэмцээн уралдаан гадаа талбайд болдог, түр зуурын байгууламж ашиглан тэмцээнээ явуулах боломжтой, зохион байгуулахад зардал мөнгө бага гардаг зэргээс шалтгаалан наадам богино хугацаанд өргөн хүрээнд тэлж, хүлээн авах сонирхолтой орнуудын тоо нэмэгдсэн байна. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно1 цаг 30 минутын өмнөИмпортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо1 цаг 31 минутын өмнө“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо1 цаг 32 минутын өмнөБ.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?1 цаг 33 минутын өмнөФранцын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо1 цаг 35 минутын өмнө"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"1 цаг 36 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно1 цаг 36 минутын өмнөО.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв1 цаг 38 минутын өмнөРио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй1 цаг 40 минутын өмнө"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.