Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо


3-р сарын 27
14 цаг 22 минут

“Дархан Гантиг” үйлдвэр Европ стандартын автомат тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, Турк улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор Монгол залуусыг бэлтгэн, манай улсад анх удаа гантиг, чулуун бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нутагшуулж, салбарын шинэ үеийг эхлүүлээд байна.  

 


 Үүний үр дүнд дотоодын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөр шингэсэн тансаг зэрэглэлийн доломит, терраззо, инженерчилсэн гантиг хавтангийн үйлдвэрлэл эхлэхэд бүрэн бэлэн болжээ. Гантиг нь барилга, архитектурын салбарт тансаг, бат бөх, өнгө үзэмжийг илэрхийлдэг чухал материалд тооцогддог. Гантигаар бүтсэн барилга байгууламж, гудамж талбай, зам талбай нь илүү гоёмсог, нүд гялбам төрхийг бүрдүүлдэг бөгөөд хотын өнгө төрх, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

 



Тус үйлдвэр нь Дархан хотоос төрөн гарч буй үндэсний баялаг бүтээгчдийн нэг болж, “Дархан Гантиг” хэмээх үндэсний шинэ брэндийг бий болгож буйгаараа онцлогтой. Уг төслийг “Инса” ХХК өөрийн хөрөнгө болон санхүүгийн зах зээлээс бонд босгох замаар санхүүжүүлж, гурван жилийн хугацаанд нийт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


Үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноор сар бүр 20 мянган м² хавтан боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Харин 2026 оны эцэс гэхэд төслийн хоёрдугаар ээлж ашиглалтад орсноор хүчин чадал 40–45 мянган м²-д хүрч, жилд ойролцоогоор 10 сая ам.долларын импортын бүтээгдэхүүнийг орлохын зэрэгцээ экспортын зах зээлд нэвтэрч, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.



Холбогдох дугаар: 90078118  

Загварын байр: Мишээл бизнес тауэр М1-ийн 14 давхар 1407 тоот 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно1 цаг 27 минутын өмнөИмпортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо1 цаг 27 минутын өмнө“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо1 цаг 28 минутын өмнөБ.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?1 цаг 29 минутын өмнөФранцын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо1 цаг 31 минутын өмнө"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"1 цаг 32 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно1 цаг 33 минутын өмнөО.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв1 цаг 34 минутын өмнөРио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу1 цаг 35 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй1 цаг 36 минутын өмнө"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.