“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо


3-р сарын 27
14 цаг 21 минут

Үндэсний ууган үйлдвэр Сүү ХК 2025 онд малчид, фермерүүдээс 31.2 сая литр сүү татан авч, Монгол Улсын сүүний салбарын хэмжээнд түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Ингэхдээ Улаанбаатар хотоос 350 км радиуст байрлах 2,500 гаруй малчин, фермертэй хамтран ажиллаж, үндэсний хэмжээнд сүүний нийлүүлэлтийн томоохон сүлжээг бүрдүүлээд байна.

Монгол Улсын сүү татан авалтын хэмжээ 1988 онд 28 сая литрт хүрч байсан нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тэмдэглэгддэг. Харин 2025 онд “Сүү” ХК дангаараа 31.2 сая литр сүү татан авснаар энэ амжилтыг давж, салбарын шинэ дээд хэмжээг тогтоолоо.

зураг
 

Сүүлийн жилүүдэд “Сүү” ХК түүхий эдийн баазаа тогтвортой өргөтгөж, малчид, фермерүүдтэй урт хугацаанд хамтран ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд түүхий сүүний татан авалтын хэмжээ тогтвортой өсөж, сүүлийн таван жилийн үзүүлэлт дараах байдлаар нэмэгдээд байна.

  • 2021 он – 16.7 сая литр
  • 2022 он – 21.5 сая литр
  • 2023 он – 20.3 сая литр
  • 2024 он – 26.8 сая литр
  • 2025 он – 31.2 сая литр

Энэхүү өсөлт нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаас гадна малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой эдийн засгийн боломж бий болгох бодит үр дүн болж байна. Мөн хоршоодын тогтолцоо, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлснээр түүхий эд бэлтгэлийн үр ашигтай систем бүрэлдэж, фермерүүд зах зээлийн зарчмаар сүүгээ нийлүүлэн, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн, “Сүү” ХК нь 2026 онд түүхий сүүний татан авалтыг 38 сая литрт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хувь нэмрээ оруулсаар байна. 

Сүүн соёлыг түгээгч – Сүү ХК 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно1 цаг 27 минутын өмнөИмпортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо1 цаг 28 минутын өмнө“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо1 цаг 29 минутын өмнөБ.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?1 цаг 30 минутын өмнөФранцын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо1 цаг 32 минутын өмнө"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"1 цаг 33 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно1 цаг 33 минутын өмнөО.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв1 цаг 35 минутын өмнөРио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу1 цаг 35 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй1 цаг 37 минутын өмнө"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.