Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинтог дуудаж урдаа суулгаж байгаад "Та нартай үзэж тарна" гэж хоёргүй утгаар хэлсэн. Усны төлбөрөө ч авна гэж мэдэгдсэн. Харин Рио Тинтогоос 20 сая доллар аваад юунд зарцуулсан нь одоо болтол тодорхойгүй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН- тай нийлж Н.Учралыг УИХ-ын даргаас буу гэж шахлаа.
Энэ бүлэглэлийн цаад жинхэнэ зорилго нь Г.Занданшатарыг л огцруулах. Үндсэндээ Рио Тинто Г.Занданшатарыг унагахын тулд 20 сая доллараар худалдаж авсан АН болон Женко, Л.Оюун-Эрдэнэ гэсэн бүлэглэлдээ захиалга өгч, тэр нь биелэх гэж байна. Сая болсон АН-ын дотоод сонгуульд Риогийн мөнгөөр олон тооны царцаа оруулсан нь үүний нотолгоо болно.
Мөнгөө авсан тэд УИХ-ыг бойкотлох замаар Г.Занданшатарыг унагаж Риогийн захиалгыг биелүүлж өгөх гэж байна. Рио Тинтод худалдагдсан бүлэглэлд нь ч тэр Риод ч тэр Г.Занданшатар таалагдахгүй байгаа. Юу үнэн энэ үнэн. Рио Тинтог сөрсөн Монголын олон Ерөнхий сайдыг тэдний захиалгаар огцруулдаг түүх ийнхүү давтагдах уу үгүй юу гэдгийг өнөөдөр МАН-ын УЗ-ийн хурлаар шийдэх болоод байна. Манжууд монгол ноёдыг худалдаж аван хооронд нь хагаралдуулах замаар засагладаг байсан гашуун түүх үргэлжлэх үү, үгүй юу гэдгийг харах л үлдлээ!!!

Сэтгэгдэл бичих