МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна


3-р сарын 26
16 цаг 03 минут

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг өнөөдөр /2026.03.26/ 14:00 цагт товлосон бөгөөд тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хоёр дахь долоо хоногтоо хуралдаж чадахгүй гацаанд орсон. Иймд энэ асуудлыг хэлэлцэхээр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдааныг зарласан юм. Тус бүлэг 68 гишүүнтэй, Засгийн газарт ИЗНН, ХҮН намууд хамтарч байгаа бөгөөд 12 гишүүнтэй. Нийлээд 80 гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийх бүрэн боломжтой ч УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсанаас ирц 50 хувьд хүрч чадахгүй байгаа юм. Иймд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.  Тус намын бүлэг УИХ-ыг МАН-ын дарга удирдах ёсгүй гэх шаардлага тавин, чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсээр байгаа. Үндэсний эвслийн хувьд дөрвөн гишүүнтэй бөгөөд эрх баригч нам өөрсдөө ирцээ бүрдүүлээд явах ёстой гэдэг асуудлыг хөндөж буй.

Нэг ёсны УИХ-ын дарга Н.Учралын хувьд нэг бол МАН-ын даргын албаа сонгоод УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх, эсхүл МАН-ын даргаасаа буугаад УИХ-ын даргаараа үлдэх. Хэрэв МАН-ын дарга байх сонголт дээрээ үлдэх бол Засгийн газраа удирддаг жишгээ дагах болж буй.  Энэ тохиолдолд Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөхөөс аргагүй нөхцөл байдалд орж байгаа юм.

Эх сурвалж: news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо3 сар 27. 14:21Б.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?3 сар 27. 14:20Францын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо3 сар 27. 14:18"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"3 сар 27. 14:17Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно3 сар 27. 14:17О.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв3 сар 27. 14:15Рио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу3 сар 27. 14:15Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй3 сар 27. 14:13"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.