Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа


3-р сарын 25
15 цаг 02 минут

Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлааАрдчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Гэрээний хүрээнд Гэрэгэ тинк танкын төлөвлөсөн судалгаа, зохион байгуулах арга хэмжээ, сургалтуудад Сангийн зүгээс техник, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. 

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл Конрад-Аденауэрын сан, Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Ардчилсан намын төлөвшилд тууштай 30 гаруй жил дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Гэрэгэ тинк танкын нотолгоонд суурилсан бодлого боловсруулах үйл ажиллагаанд энэхүү дэмжлэг нь үнэтэй хувь нэмэр оруулах болохыг онцоллоо. 

Конрад Аденауэрын сангийн суурин төлөөлөгч Виктор Франк Ардчилсан намаас бодлого боловсруулах чадавхаа бэхжүүлэн Гэрэгэ тинк танкыг байгуулсанд баяр хүргэж, УИХ дахь АН-ын бүлгийн залуу гишүүдийн 2025 оны 12 сард ХБНГУ-д хийсэн айлчлал, тэр дундаа Сангийн удирдлагуудтай хийсэн уулзалтууд энэхүү гэрээг байгуулахад чухал ач холбогдолтой байсныг дурдав. 

Уулзалтад Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, Гэрэгэ тинк танкын захирал Х.Номингэрэл, АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв, КАС-ийн менежер Б.Сүхбат нар оролцлоо гэж АН мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 цаг 9 минутын өмнөИмпортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 цаг 10 минутын өмнө“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо3 цаг 11 минутын өмнөБ.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?3 цаг 12 минутын өмнөФранцын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо3 цаг 14 минутын өмнө"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"3 цаг 15 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно3 цаг 16 минутын өмнөО.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв3 цаг 17 минутын өмнөРио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу3 цаг 17 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй3 цаг 19 минутын өмнө"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.