KFC, Pizza hut-ын нэрийг ашиглан 302 иргэнээс 1,1 тэрбум төгрөг залилжээ


3-р сарын 25
14 цаг 10 минут

Санхүүгийн залилан гэж юу вэСүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татсаар байна. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр он гарснаас хойш нийт 302 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Тухайлбал 35 настай эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна.

Мөн дараагийн тохиолдол нь иргэн “KFC хоол захиалга” гэх линкээр хандан банкны мэдээллээ оруулсны дараа үл мэдэгдэх этгээдүүд түүний хоёр өөр банкны данснаас бусдын нэр дээрх данс руу нийт гурван удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан хэрэг бүртгэгдсэн байна. Уг үйлдэл нь нэг банкны мэдээллээ оруулснаар бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна.

KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна.

Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж. Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандахыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа1 цаг 33 минутын өмнөВиз гаргаж өгнө гэж залилсан этгээдэд таван жилийн хорих ял оноов1 цаг 34 минутын өмнөШүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ1 цаг 36 минутын өмнөДээрэлхэлтийг зогсоох дэлхийн туршлага1 цаг 37 минутын өмнөБайнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд1 цаг 41 минутын өмнөKFC, Pizza hut-ын нэрийг ашиглан 302 иргэнээс 1,1 тэрбум төгрөг залилжээ2 цаг 25 минутын өмнөГ.Лувсанжамц: АН-ынхан чуулганы хуралдаандаа суухгүй байгаа нь залхуурал2 цаг 28 минутын өмнөГовь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна2 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа2 цаг 30 минутын өмнө“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна3 сар 24. 16:04Хавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ3 сар 24. 16:02Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа3 сар 24. 16:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.