Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын хавсран гүйцэтгэж байгаа ажлаа хүлээлгэн өгтөл УИХ дахь Ардчилсан Намын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын дарга эсвэл МАН-ын даргын албан тушаалын аль нэгийг өг гэсэн шаардлага тавьсан. Би өөр шалтгаантай гэж бодож байна, АН дотоод сонгуулиа хийгээд бүгд завгүй байгаа. Чуулганы хуралдаандаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй буюу залхуурал.
УИХ-ын гишүүн татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тул ажилдаа ирэх ёстой. Ажилдаа ир, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү” гэж байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих