“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ


3-р сарын 20
12 цаг 18 минут

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран зохион байгуулж, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, судлаачид оролцов. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Монгол Улсын усны нөөцийн жигд хуваарилалтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хэрэгжилтийг олон нийтэд таниулахад чиглэж буйгаараа онцлогтой. Мөн ус ашиглалтын тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, боловсролын байгууллагын усны хүртээмж, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, “The Nature Conservancy” байгууллагаас хэрэгжүүлж буй ус хамгааллын санаачилгуудыг танилцуулгыг дурдаж болно. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг “Усны элч”-ээр өргөмжилж, усны нөөцийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй байгууллага, иргэдийг урамшууллаа.

Усны нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зөвхөн байгаль орчны асуудал бус нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл билээ. Үүний хүрээнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн жигд хуваарилах нь чухал юм. Ялангуяа говь, тал хээрийн бүсийн ус хангамжийг сайжруулах, хот суурин газрын усны хэрэгцээг тогтвортой хангахын тулд усны хуримтлал бий болгох, усны нөөцийг дахин ашиглах бодлого, шийдлүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныхан цохон тэмдэглэж байна. Усны газрын дарга З.Батбаярын илтгэлд нийслэлд 210 метр тутамд нэг худаг байгаа нь сэтгэл түгшээж байгааг дурдаад үүнийг зогсоох ёстойг хэллээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд 81.572 худаг байгаа аж. Тэгвэл улсын хэмжээнд 6932 гол, мөрөн, 4732 нуур, тойром, 15.165 булаг шанд, 645 рашаан, 350 усны сан, хөв цөөрөм байгааг судалгаанд дурдсан байна.

 

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ удаа “Ус ба тэгш эрх” уриаг дэвшүүлжээ. Энэхүү уриа нь хүн бүр усны нөөцөд тэгш хүртээмжтэй байх, усны нөөцийг шударга, үр ашигтай удирдах шаардлагатайг онцолж байна. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно1 цаг 28 минутын өмнө“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 29 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа1 цаг 31 минутын өмнөНҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав1 цаг 33 минутын өмнөХууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно1 цаг 36 минутын өмнө"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"1 цаг 37 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 38 минутын өмнөСанхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ1 цаг 39 минутын өмнөАль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?1 цаг 40 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 51 минутын өмнөСургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.