Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа


3-р сарын 20
12 цаг 17 минут

Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх цэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хавсралтад багтсан ажлуудыг хариуцан хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллахыг, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Албан даалгаврын жагсаалтад багтсан эдгээр үйл ажиллагаа бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага судалгаа хийж дүгнэлтийг нь гаргаад зөвлөмж болгосон асуудлууд. Тэндээс гаргасан зөвлөмжийг үндэслэн сайд нарт үүрэг даалгавар өгч буйгаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, яам бүрд хариуцан хэрэгжүүлэх бодитой ажлуудын жагсаалт гарсан. Төсөв мөнгө зарцуулахгүйгээр хийх боломжтой гэдгийг онцоллоо.

 

Тухайлбал, аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрх олгох, 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, Зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг автомат тогтолцоонд шилжих асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо. Энэ шийдвэр ажил хэрэг болсноор орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болно, Зөвшөөрлийн хугацаа 3-5 дахин богиносож, бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна.

 

Сангийн яам гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудтай хамтран ЖДҮ-д зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн тусгай шугамыг бага хүүтэй нээх, хэрэглээний зээлийн эзлэх хувийг 40 хувь хүртэл бууруулж, үйлдвэрлэлийн зээлд шилжүүлэх, Хувийн хэвшлийн ажилтнуудын сургалтын зардлыг татвараас хасах, аймгийн төсвийн зарлагын дээд хязгаарыг орон нутгийн онцлогт тохируулан уян хатан болгож, бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

 

Энэчлэн яам бүрд хариуцан ажиллах 100 гаруй шийдвэрийн жагсаалт бүхий албан даалгавар гаргаснаа Ерөнхий сайд танилцуулж, албан даалгаврын явц, үр дүнг ЗГХЭГ-т сар бүр тайлагнахыг хатуу анхаарууллаа хэмээн ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно1 цаг 33 минутын өмнө“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 34 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа1 цаг 35 минутын өмнөНҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав1 цаг 38 минутын өмнөХууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно1 цаг 41 минутын өмнө"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"1 цаг 42 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 43 минутын өмнөСанхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ1 цаг 44 минутын өмнөАль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?1 цаг 45 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 56 минутын өмнөСургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.