НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав


3-р сарын 20
12 цаг 14 минут

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 19-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильог хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тус бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлов. Мөн энэ удаагийн Талуудын бага хурлын даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллахаар болсон нь хурлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж буйгаа Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильо илэрхийллээ.

 

Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулах энэ удаагийн бага хурал нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлэх чухал ач холбогдолтой гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно1 цаг 33 минутын өмнө“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 35 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа1 цаг 36 минутын өмнөНҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав1 цаг 39 минутын өмнөХууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно1 цаг 41 минутын өмнө"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"1 цаг 43 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 43 минутын өмнөСанхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ1 цаг 45 минутын өмнөАль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?1 цаг 46 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 56 минутын өмнөСургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.