Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа


3-р сарын 20
12 цаг 09 минут

“Varieties of Democracy” институт 1789 оноос дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргаж байна. 

Тус институтын 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 75 дугаар байранд оржээ. 2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр манай улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшилсан байна. 

Зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилж, 40 дүгээр байранд жагссан нь хамгийн өндөр ахиц гарсан үзүүлэлт боллоо. Энэ нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад хэлэлцүүлэг хийж, олон талын байр суурийг тусгаж буйн илэрхийлэл гэжээ.

“Varieties of Democracy” институтийн Ардчиллын тайланд дэлхийн 200 гаруй улсын ардчиллын түвшнийг үнэлсэн гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно1 цаг 29 минутын өмнө“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 31 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа1 цаг 32 минутын өмнөНҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав1 цаг 35 минутын өмнөХууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно1 цаг 37 минутын өмнө"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"1 цаг 39 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 40 минутын өмнөСанхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ1 цаг 41 минутын өмнөАль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?1 цаг 42 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 53 минутын өмнөСургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.