Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ


3-р сарын 20
12 цаг 08 минут

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаас санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй зургаан улс төрийн намыг идэвхгүйд тооцуулахаар Улсын дээд шүүхэд мэдээллийг хүргүүлэхээр болжээ.

 

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам санхүүгийн хагас жилийн тайлангаа жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлдэг.

Тухайн нам хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Монгол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргахаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан аж.

2025, 2026 онд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас Монголын Либерал нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монгол Шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал Шинэчлэлийн нам санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газраас улс төрийн намуудад санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх талаар 2025 онд 15 албан бичиг, 2026 онд нэг албан бичиг хүргүүлж, мэдээлэл зөвлөмж өгч ажилласан гэж тус хорооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно1 цаг 35 минутын өмнө“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 37 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа1 цаг 38 минутын өмнөНҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав1 цаг 41 минутын өмнөХууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно1 цаг 43 минутын өмнө"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"1 цаг 45 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 46 минутын өмнөСанхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ1 цаг 47 минутын өмнөАль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?1 цаг 48 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 59 минутын өмнөСургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.