Ормузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав


3-р сарын 19
14 цаг 33 минут

Anna Moneymaker/Getty Images

Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой Ормузын хоолойг Ираны аюул заналхийллээс хамгаалахад хамтран ажиллах Трампын уриалгыг АНУ-ын холбоотнууд хүлээж авахаас татгалзсан.

Энэ нь Трампыг маш их бухимдуулж, сүүлийн хэдэн өдрийн дотор байр сууриа дахин дахин өөрчлөхөд хүргээд байна.

Хамгийн сүүлд тэр уг хоолой АНУ-д ач холбогдолгүй тул шийдлийг холбоотнууддаа үлдээгээд орхиж явахаар сүрдүүлжээ.

Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй АНУ, Израилийн байлдааны ажиллагааны хариуд Иран улс Ормузын хоолойг хаасан нь Трампыг хүнд байдалд оруулаад байгаа.

Тэрбээр Европ, Азийн холбоотнууддаа тус хоолойд байлдааны хөлгүүдээ илгээж, газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийг хамгаалахыг хоёр ч удаа уриалаад бүтээгүй юм.

Мягмар гарагт Трамп үүнд гоморхож, Ормузын хоолойг хамгаалахад хэний ч туслалцаа хэрэггүй, АНУ дангаараа чадна хэмээн мэдэгдэж байв.

Харин өчигдөр тэр АНУ энэ асуудлыг бүрмөсөн хаяж, шийдлийг холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг анхааруулжээ.

“Хэрвээ бид Ираны террорист улсад хийх зүйлээ дуусгаад тэр хоолойг хэрэгтэй улсуудад нь үлдээгээд явбал яах бол? Энэ нь манай хариу өгдөггүй ‘Холбоотнууд’-ыг хурдан ажиллахад хүргэх болно!!! Ерөнхийлөгч ДЖТ” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байв.

Одоогоор цөөн хэдэн арилжааны хөлөг Ираны галын цохилтод өртсөний улмаас ачаа тээврийн урсгал саатсан нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийг огцом өсөхөд хангалттай нөлөөлөөд байгаа.

Хэдийгээр Трамп янз бүрийн хувилбар ярьж байгаа ч Мягмар гарагийн орой АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойн ойр орчимд байрладаг Ираны пуужингийн байгууламжуудад бункер тэслэгч бөмбөгөөр довтлох болсныг зарласан юм.

 

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ1 цаг 22 минутын өмнөУИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ1 цаг 23 минутын өмнөО.Цогтгэрэл: Ийм шалтгаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход дэмжиж санал өгсөн1 цаг 23 минутын өмнөГазрын тосны үнэ баррель нь 110 доллар давжээ1 цаг 24 минутын өмнөОрмузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав1 цаг 24 минутын өмнөШинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна1 цаг 26 минутын өмнөОрчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ1 цаг 27 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 27 минутын өмнөБага насны стресс хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй1 цаг 28 минутын өмнөБанкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудынх өсжээ1 цаг 28 минутын өмнөШилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.