Орчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ


3-р сарын 19
14 цаг 31 минут

Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг байна.

Эдгээрээс гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Ингэснээр дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгох гэнэ.

Өнөөдөр Баянгол дүүргийн 1, 4, 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Төмөр замын их сургууль хүртэл үйл ажиллагаа явуулдаг 86 аж ахуйн нэгж байгууллагад хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартын шаардлагыг хүргүүлжээ.

Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг байна.

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
  • Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
  • Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
  • Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
  • Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
  • Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
  • Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
  • Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.

Тус ажлыг УБЗАА, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба болон ЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ1 цаг 21 минутын өмнөУИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ1 цаг 22 минутын өмнөО.Цогтгэрэл: Ийм шалтгаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход дэмжиж санал өгсөн1 цаг 23 минутын өмнөГазрын тосны үнэ баррель нь 110 доллар давжээ1 цаг 23 минутын өмнөОрмузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав1 цаг 24 минутын өмнөШинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна1 цаг 26 минутын өмнөОрчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ1 цаг 26 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 27 минутын өмнөБага насны стресс хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй1 цаг 27 минутын өмнөБанкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудынх өсжээ1 цаг 28 минутын өмнөШилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.