Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


3-р сарын 19
14 цаг 31 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2026.03.18) өргөн мэдүүллээ.

Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 2,422 хүн холбогдсон байх ба үүний 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш насны хүн тус тус эзэлж байна. 

Үүний зэрэгцээ энэ төрлийн зөрчил 2017-2025 онд нийт 2,018 зөрчил бүртгэгдэж,  үүнд 1,976 хүн холбогдсон бол үүний 20,9 хувийг 13-17 насны, 50,6 хувийг 18-25 насны, 21,6 хувийг 18-35 насны хүүхэд залуус, 6.8 хувийг 36-аас дээш насны иргэд эзэлжээ. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар тус тус өссөн байна. 

Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Гэтэл манай улсын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой зохицуулсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа гэлээ.

Тодруулбал мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулах нь тодорхой бус байгааг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн холбогдох байгууллага бүртгэлийн үндсэн дээр төрийн хяналт дор явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

Хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Юуны өмнө Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, бодисын ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлахаар, ангиллыг хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй бодис гэсэн 3 ангилалтай байхаар, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ авах, жагсаалт, ангиллыг жил тутам шинэчилж байхаар заажээ.

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлах, эдгээр ургамлыг устгах арга хэмжээ, түүнд оролцох шаардлагатай төрийн байгууллагуудаас авах арга хэмжээ авах бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Үүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, түүний төрөл, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн санд оруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл оруулах, хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрхэн авах зэргийг тодорхой болгожээ.

Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ1 цаг 16 минутын өмнөУИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ1 цаг 17 минутын өмнөО.Цогтгэрэл: Ийм шалтгаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход дэмжиж санал өгсөн1 цаг 18 минутын өмнөГазрын тосны үнэ баррель нь 110 доллар давжээ1 цаг 18 минутын өмнөОрмузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав1 цаг 19 минутын өмнөШинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна1 цаг 21 минутын өмнөОрчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ1 цаг 21 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 22 минутын өмнөБага насны стресс хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй1 цаг 22 минутын өмнөБанкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудынх өсжээ1 цаг 23 минутын өмнөШилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.