Банкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудынх өсжээ


3-р сарын 19
14 цаг 29 минут

Хэрэглээний зээлийг хумих бодлогыг Монголбанк авч хэрэгжүүлэн, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45/55 хувь болгон өөрчилсөн юм. 

Ингэснээр та банкнаас хэрэглээний зээл авах бол нийт орлогынхоо 45 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний зээл авах боломжтой. Үүний үр дүн гарч, автомашины, цалингийн, тэтгэврийн зээл багасжээ.

Харин ББСБ-уудын зээлийн нийт хэмжээ өссөөр байна. ББСБ-аас зээл авахад 55/45 гэсэн харьцааг мөрддөг. ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь буюу банкуудынхаас өндөр байна. 

Банкууд болон ББСБ-ын хэрэглээний зээл олгохдоо мөрдөж буй өр, орлогын харьцаа даруй арван нэгжээр ялгаатай байгааг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар онцлов. Энэ ялгаа ББСБ-уудыг дэмжиж байна гэсэн юм.

Ингэснээр иргэд илүү хямд зээл авах боломж нь хязгаарлагдаж, ББСБ, хадгаламж зээлийн хоршооноос илүү өндөр хүүтэй зээл авч байна. Ер нь санхүүгийн зах зээлийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн хоёр байгууллага тусдаа удирдаж байгааг нэгтгэх, нэг тоглоомын дүрэмтэй болох цаг болсон гэв.

Нэг салбар атлаа хоёр өөр зохицуулагчтай, өөр өөр бодлоготой байгааг шийдэх хэрэгтэй гэсэн юм.  

СЗХ-ны цахим хуудсанд мэдээлснээр манай улсад 575 ББСБ бий. Тэдний зээлдэгчийн тоо 2.6 саяд хүрч, өмнөх оныхоос 43 хувиар өсжээ. ББСБ-уудын цэвэр ашиг 2025 онд 946 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос хоёр дахин өссөн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ1 цаг 18 минутын өмнөУИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ1 цаг 19 минутын өмнөО.Цогтгэрэл: Ийм шалтгаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход дэмжиж санал өгсөн1 цаг 19 минутын өмнөГазрын тосны үнэ баррель нь 110 доллар давжээ1 цаг 20 минутын өмнөОрмузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав1 цаг 20 минутын өмнөШинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна1 цаг 22 минутын өмнөОрчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ1 цаг 23 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 23 минутын өмнөБага насны стресс хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй1 цаг 24 минутын өмнөБанкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудынх өсжээ1 цаг 24 минутын өмнөШилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.