УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав


3-р сарын 18
17 цаг 58 минут

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Нийт гурван хууль, тогтоолын төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр санал хурааж, Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Үүнд: 

  • УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
  • УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны гуравдугаар сарын 9-нд өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд:

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна, 
  • УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатай бөгөөд ирц, санал хураалтад хангалттай оролцоогүй бол эргүүлэн татах үндэслэл болно хэмээн тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа1 цаг 38 минутын өмнөУБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо1 цаг 40 минутын өмнөНамын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг1 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав1 цаг 42 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ1 цаг 47 минутын өмнө2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 48 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 50 минутын өмнөХ.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе1 цаг 52 минутын өмнөБ.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий1 цаг 53 минутын өмнөАрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.