
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар улс орныхоо батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг офицерууд цэргийн дээд цол хүртлээ.
Энэхүү зарлигаар Хошууч генерал цолыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баатар,
Бригадын генерал цолыг ЗХЖШ-ын орлогч дарга Б.Ганбат, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч Б.Мөнх-Ирээдүй, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч Б.Хаш-Эрдэнэ,
ҮБХИС-ийн захирал Т.Буянбат нарт тус тус олгов.

Сэтгэгдэл бичих