Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ


3-р сарын 16
21 цаг 46 минут

БНХАУ-ын төрийн өмчит China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.

Тэднийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч тэргүүтэй хүмүүс хүлээн авч уулзаж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Хүннү хот”, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдийг эрчимжүүлэхэд China CAMC Engineering Co., Ltd. компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 

Энэ тухай Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр: Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1,019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлэх юм.

2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажлууд үргэлжилж буй.

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек: Хоногт 1,500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Ингэснээр 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувь болох дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг шатааж устган, эрчим хүч гаргана.

Харин Лаг хатааж, шатаах үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.

China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уламжлав гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ1 цаг 54 минутын өмнөН.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу1 цаг 55 минутын өмнө"МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй"1 цаг 55 минутын өмнөО.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна1 цаг 57 минутын өмнөЗеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн5 цаг 12 минутын өмнөСурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ7 цаг 12 минутын өмнө"China CAMC Engineering Co" компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ7 цаг 52 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ8 цаг 12 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ8 цаг 12 минутын өмнө126 гишүүнээс зургаан гишүүн чуулганы нээлтэд байсангүй3 сар 16. 11:27Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.