О.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна


4-р сарын 5
17 цаг 27 минут

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр тус намын дарга цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сэтгүүлч: Л.Оюун-Эрдэнэ урт хэмжээний ярилцлага өгөхдөө Ардчилсан Намаас С.Баярцогтыг ерөнхийлөгч болгох тохиролцооны асуудлыг ярьсан. Танай намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн тодорхой болчихсон уу? 

УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: 2027 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлэх ёстой. Түүнээс өмнө албан ёсоор Ерөнхийлөгчид аль нэг намаас нэр дэвшигчийн асуудал байхгүй. Харин намууд дотооддоо энэ үйл явцаа эхлүүлж болно. 

Ардчилсан Намын дотоод шинэчлэлийн үйл явц дөрөвдүгээр сарын дундуур дуусна. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн дотоод сунгааны асуудлыг журамлаж эхлүүлэх ёстой.

Би шинэ Үндэсний бодлогын хороонд дотооддоо хэрхэн яаж ард иргэд, намын гишүүдийн оролцоотойгоор эцэст нь төлөөллийн төв байгууллага нь Ерөнхийлөгч нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар гаргаж ирэх вэ гэдэг бүтэн нэг жилийн цаглаврыг танилцуулах журмын төслийг бэлдэж байгаа.

Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан маш олон нэр дэвшигч байна. 

Сэтгүүлч: Н.Алтанхуяг гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон. Танай намын зүгээс Н.Алтанхуяг гишүүнийг хамгаалах зүйл хийж байгаа юу? 

УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: Энэ асуудал дээр шүүхэд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэгт ардчилсан Монгол Улсын иргэд хүндэтгэлтэй хандаж байгаа байх.

Н.Алтанхуяг гишүүний шүүхийн процесс дээр шүүхэд эргэлзэх эргэлзээ гарч байна. Гурван шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан хэргийг яг өмнөх бүрэлдэхүүн нь өөрөөр шийдсэн. Шүүгч хүн итгэл үнэмшлээрээ шийдэх ёстой. Нэг сарын дотор хоёр өөр итгэл үнэмшилтэй байж болох уу. 

Нэг улс төрийн хүчин сэтгүүлчид ял өгдөг шиг тойрч сууж байгаад шийдэж байгаа юм биз гэж хардахаас аргагүй нөхцөл байдалд хүргэж байна. Гэхдээ шүүхээ хүндэтгээд хуулийн хүрээний тодорхой шийдвэрийг гаргаад явахаа бэлэн гэдгээ мэдэгдье. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Самсунгийн өв залгамжлагчид энэ сард Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татвараа төлж дуусгана1 цаг 56 минутын өмнөХулгайн зөрчил дөрөв дахин өссөн байна1 цаг 59 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт ой, хээрийн 11 удаагийн түймрийн дуудлага бүртгэжээ2 цагийн өмнөУмард Солонгос руу дрон нисгэсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ2 цаг 1 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай төслийг хэлэлцэж байна2 цаг 2 минутын өмнөН.Учралын Засгийн газрын сайд нарын ХОМ2 цаг 4 минутын өмнөШатахууны үнэ 2,5 дахин өсөж, валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй байна2 цаг 5 минутын өмнө“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна2 цаг 6 минутын өмнөТүүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ2 цаг 8 минутын өмнөО.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна4 сар 5. 17:27О.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна4 сар 5. 17:27НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна4 сар 3. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.