Сурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ


3-р сарын 16
16 цаг 27 минут

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар Монголын Үндэсний Бөхийн холбоо хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид монгол Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзэх, бөхийн түүх, уламжлал, дэг ёсны талаар мэдлэгтэй болох, холбогдох ном, товхимол унших, сонин, сэтгүүлийн архивтай танилцах боломж бүрдэж байгаа аж.

Тухайлбал Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сарын 14-ний өдөр монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 150 гаруй сурагч үндэсний хувцсаа өмсөн хүрэлцэн ирж, барилдааныг үнэ төлбөргүй үзсэн байна. 

Үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх уг арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон сургууль, сурагчдыг МҮБХ-оос шалгаруулж, сургуулиудад 10-20 сая төгрөгийн мөнгөн шагналын эрх олгох, бөхийн өргөөнд үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдүүлэхээр болжээ. Харин сурагчдыг нэг сая төгрөг хүртэлх мөнгөн урамшууллаар шагнахаар шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ1 цаг 53 минутын өмнөН.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу1 цаг 54 минутын өмнө"МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй"1 цаг 55 минутын өмнөО.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна1 цаг 56 минутын өмнөЗеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн5 цаг 12 минутын өмнөСурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ7 цаг 12 минутын өмнө"China CAMC Engineering Co" компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ7 цаг 52 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ8 цаг 12 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ8 цаг 12 минутын өмнө126 гишүүнээс зургаан гишүүн чуулганы нээлтэд байсангүй3 сар 16. 11:27Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.