"China CAMC Engineering Co" компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ


3-р сарын 16
15 цаг 47 минут

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа.

Мөн нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Хүннү хот”, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдийг эрчимжүүлэхэд China CAMC Engineering Co., Ltd. компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ1 цаг 57 минутын өмнөН.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу1 цаг 58 минутын өмнө"МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй"1 цаг 58 минутын өмнөО.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна1 цаг 59 минутын өмнөЗеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн5 цаг 15 минутын өмнөСурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ7 цаг 15 минутын өмнө"China CAMC Engineering Co" компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ7 цаг 55 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ8 цаг 15 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ8 цаг 15 минутын өмнө126 гишүүнээс зургаан гишүүн чуулганы нээлтэд байсангүй3 сар 16. 11:27Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.