Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ


3-р сарын 13
15 цаг 38 минут

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулиудыг хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх талаар санал явуулжээ. Санал асуулгаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын 17 буюу 94.4 хувь нь аравдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэх боломжтой гэж үзсэн бол Дотоод хэргийн их сургууль нь сургалтын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боломжгүй гэдэг санал ирүүлсэн. Хувийн их, дээд сургуулиудын хувьд  33 нь буюу 70.2 хувь боломжтой, 12 нь буюу 25.5 хувь боломжгүй, хоёр нь буюу 4.3 хувь санал ирүүлээгүй гэдэг дүн гарсан байна.

Боловсролын сайд П.Наранбаяр дээрх судалгааны дүнг үндэслэн  их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг  есдүгээр сарын 15-аас эхлүүлэх чиглэл өгсөн байна.  Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө батлан, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоож, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой байдаг аж.

Энэ нь цэцэрлэг, дунд, дээд сургуулийн хичээлийн жилийн нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг, эхчүүдийн санхүү, цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэх хүндрэл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээ бөгөөд монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогт нийцнэ гэж үзсэн байна. Намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил болон мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицож, зохистой нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зэргийг харгалзан үзжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ2 цаг 39 минутын өмнөНаадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна2 цаг 41 минутын өмнөШуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов2 цаг 42 минутын өмнөӨдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна2 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ2 цаг 44 минутын өмнөМенингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ2 цаг 45 минутын өмнөNebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна2 цаг 52 минутын өмнөМөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"2 цаг 55 минутын өмнөШатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ2 цаг 56 минутын өмнөАНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.