Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна


3-р сарын 13
15 цаг 37 минут

Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна

Удахгүй аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна. Энэ жил манай улс нийт нэг сая жуулчин хүлээж авах том амбийцтай. Тэгвэл үүнд салбарынхан бэлэн үү?  

Эрх баригчдын ярьж буй нэг сая гэдэг тоо бодит уу? Энэ талаар “New juulchin tour” компанийн захирал Ш.Нэргүйгээс тодруулав.    

-Бусад улсад авчирсан жуулчны тоогоор нь татаас өгдөг, аялал жуулчлалын компаниудаа дэмждэг. Манайд ийм бодлого байхгүй. 

Жуулчдад  зориулан Go Mongolia гэж уриалж байна. Гэвч  гадаад сурталчилгаа байгаа онохгүй байна. Саяхан Хятадад болсон үзэсгэлэнд энэ уриа Nomadic adventure болсон. Гадаад сурталчилгааг яаж, ямар агуулгаар хийхээ салбарынхантай огт зөвлөлддөггүй.   

Эдгээрт “Монгол сайхан орон” гэж танилцуулдаг нь хэт ерөнхий агуулгатай. Хавтгайрсан, үр дүнгүй байна.  

Жуулчид ирээд юу үзэх вэ? Б.Орхонбаяр аваргын хөшөөг босгочихвол Азийн жуулчид үзнэ.

Английн хөл бөмбөгийн холбоог Ч.Номин сайд ивээн тэтгээд тэндээс хэдэн жуулчин ирэв? Цонжин болдогт Чингис хааны хөшөө, Чингис хааны музейгээс өөр бүтээн байгуулалтыг сүүлийн 30 жилд хийсэнгүй. Холоос олон цаг нисэж ирсэн жуулчдад үзүүлэх зүйл буюу бүтээгдэхүүн байхгүй хэвээр байна.   

Морины шоу БНСУ-ын аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болсон. Үүнийг нутагшуулах гээд нэг компани эхлүүлсэн ч очиж үздэг хүнгүй тул тэд тэгсгээд хаасан. Энэ үзүүлбэрийг байнга явуулбал үзэгчтэй болно. Netflix-ийн Physival Asia манай улсыг их сайхан сурталчиллаа. Сингапурчууд Монголд очих юм сан гэж ярьж байна. Иймд Б.Орхонбаяр аваргын эсвэл энэ шоунд оролцсон  тамирчдын хөшөөг босгочихвол ядаж л зургаа авхуулна шүү дээ.     

Би энэ салбарт 30 жил ажиллаж байна. Харамсалтай нь, бидний төрд тавьдаг хүсэлтүүд энэ хугацаанд хэвээрээ л байна. Нэг сая жуулчин авчирна гэж хүн бүр тоть шиг ярьдаг. Манай зочид буудлуудад ийм хэмжээний багтаамж бий юу? Агаарын тээвэр тээвэрлэж чадах уу? Агаарын тээврийн багтаамжаа нэмэх шаардлагатай.  

Нийслэлийн зочид буудлууд зун хамгийн оргил үед, хамгийн ихдээ 4300 хүртэл зочин хүлээж авах ортой.    

Наадмаар угаасаа хангалттай олон жуулчин ирдэг. Гэтэл наадмаар Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж, гурван тэрбум төгрөгийг үргүй зарцуулах гэж байна. Шадар сайд Х.Ганхуягаас албан бичиг ирүүлсэн тул энэ зардлыг гаргана гэж хотын дарга Х.Нямбаатар ярив.         

Уг нь өвлийн цагт жуулчид авчрах, Өрөмч-Ховдын нислэгт татаас өгвөл илүү үр дүнтэй.  

Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч С.Баясгалан: ВВС, CNN гэх мэт мэдээний агентлагуудад олон сая төгрөгийг сурталчилгаанд зарцуулсан нь төдийлөн үр дүнд хүрээгүй. JDS гэж дэлхийн аялал жуулчлалын нэгдсэн систем бий. Үүнд нэгдэх саналыг бид олон удаа тавьдаг.

Арван мянган ам.доллар төлж, энэ сангаас маш их мэдээлэл авч болно. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн сүүлийн, бодит мэдээллүүд юм. Ядаж Тэрэлж дэх амралтын газруудаа энэ системд холбочихвол гаднын жуулчид шууд харна. Гэтэл цахимаар Монгол гээд хайвал Сүхбаатарын талбайн зураг харагддаг.  

Дэлхийн худалдааны байгууллага улс орнуудад үйлчилгээний экспортоо тусад нь тооцохыг уриалдаг юм. Гэвч манай улсад энэ тоог гаргадаггүй. Үйлчилгээний экспортын дүнгүүдийг нэгтгэвэл аялал жуулчлалын оруулж буй үр дүнг тооцож болно гэв. 

ССАЖЗЯам энэ онд нийт 140 эвент хийхээр төлөвлөжээ. Спортын 14, соёл, аялал жуулчлалын 99, /MICE tourism/ буюу олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн гэх мэт 27 арга хэмжээг зохион байгуулна.      

Ч.Ундрам сайдын 2025.09.23-нд танилцуулснаар  

Соёлын салбарт 122.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 35 төсөл арга хэмжээ,
Спортын салбарт 42.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 24 төсөл арга хэмжээ,
Аялал жуулчлалын салбарт хамгийн бага буюу 4.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 3 төсөл арга хэмжээг тусгажээ.       

Улсын Их Хуралд өргөн барьсан урсгал төсвийн өөрчлөлтөөр СОР 17 хурал, “Хөх сувд”-ын зардал нэмэгдсэн. Орон тооны бууралтаар цалингийн сан, мөн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, аялал жуулчлалын салбарт төрөөс олгох татаас, залуучуудын салбарын төсөв, бодлогын арга хэмжээний зардлууд буурчээ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн дээд хязгаарыг 554 тэрбум төгрөг байна.  


 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ2 цаг 36 минутын өмнөНаадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна2 цаг 37 минутын өмнөШуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов2 цаг 38 минутын өмнөӨдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна2 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ2 цаг 41 минутын өмнөМенингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ2 цаг 41 минутын өмнөNebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна2 цаг 48 минутын өмнөМөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"2 цаг 51 минутын өмнөШатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ2 цаг 52 минутын өмнөАНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.