Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна


3-р сарын 13
15 цаг 34 минут

Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор шийтгэлийн шар хуудас нааж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын нэгдүгээр хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Даваасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэл хотын гудамж, талбайд түр болон удаан хугацаагаар байршуулахыг хориглосон газарт тээврийн хэрэгслээ байршуулсан тохиолдолд шийтгэлийн шар хуудас нааж эхэлсэн. Тодруулбал, 2025 оны 239 дүгээр тогтоолоор журамд нэмэлт өөрчлөлт орж, шийтгэлийн хуудасны шинэ загвар батлагдсан.

Энэхүү журмын хүрээнд тээврийн хэрэгслийг хориглосон газарт байршуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн, явган хүний гарц болон зам талбайг хааж тавьсан, нэгдүгээр эгнээг хаасан, мөн орц, гарц таглан бусдын хөдөлгөөнд саад учруулсан зэрэг зөрчлийг алба хаагчид илрүүлж, автомат ажиллагааны хүрээнд зураг, дүрс, техник хэрэгслээр баталгаажуулан E-Police аппликейшн руу илгээж байна. Тухайлбал, тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэнэ. Мөн 20 нэгж буюу 20 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгаа” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэгжиж буй уг журмын хүрээнд өдөрт дунджаар 700–800 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч байгаа аж.

Тээврийн хэрэгсэлд наасан шар хуудасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгууль ногдоно. Хэрэв иргэн торгуулиа 14 хоногийн дотор сайн дураараа төлбөл 50 хувиар хөнгөлөх журамтай. Харин хуулийн хугацаанаас хэтэрч, таван сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэн тооцохоор зохицуулжээ.

Одоогоор илэрч буй зөрчлүүдийн дийлэнхийг нэгдүгээр эгнээнд болон явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчил эзэлж байгааг тэрбээр онцоллоо.

2025 оны аравдугаар сараас эхлэн шийтгэлийн шар хуудсыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сараас журамд орсон өөрчлөлтийн дагуу албан ёсоор хэрэгжиж, одоогоор хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр олгож эхэлсэн билээ.

Эх сурвалж: news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ2 цаг 39 минутын өмнөНаадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна2 цаг 41 минутын өмнөШуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов2 цаг 42 минутын өмнөӨдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна2 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ2 цаг 44 минутын өмнөМенингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ2 цаг 45 минутын өмнөNebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна2 цаг 52 минутын өмнөМөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"2 цаг 55 минутын өмнөШатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ2 цаг 56 минутын өмнөАНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.