
Хиймэл оюуны компаниуд, томоохон үйлдвэрүүдэд зориулсан дараагийн үеийн "hyperscale" үүлэн тооцооллын дэд бүтцийг байгуулах зорилгоор стратегийн түншлэл байгуулснаа NVIDIA, Nebius компаниуд мэдэгдлээ.
Хэлэлцээрийн хүрээнд NVIDIA компаниас Nebius группт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ажээ. Дэлхий даяар өндөр хүчин чадалтай тооцооллын эрэлт хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед уг хамтын ажиллагаа нь Nebius-ийн хиймэл оюуны цогц үүлэн платформыг хөгжүүлэх явцыг түргэсгэх зорилготой байна.
Nebius компани нь АНУ дахь хэд хэдэн гигаваттын хүчин чадалтай хиймэл оюуны үйлдвэрүүд зэрэг дэлхий даяарх платформдоо NVIDIA-гийн дэд бүтцийг ашигладаг. NVIDIA-гийн дэмжлэгтэйгээр Nebius 2030 он гэхэд хиймэл оюуны тооцооллын хүчин чадлаа 5 гигаваттаас давуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцээрийн дагуу компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан үйлдвэрүүдийн зураг төслийг боловсруулах, гаргалгаа дүгнэлт хийх технологи, мөн хиймэл оюуны дэд бүтцийг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллана.
Nebius компани мөн график процессорт зориулсан Rubin чип, Vera төв процессор (CPU), BlueField өгөгдөл хадгалах систем зэрэг NVIDIA-гийн дараагийн үеийн тооцооллын архитектуруудыг нэвтрүүлнэ.
"Бие даасан (agentic) хиймэл оюуны хурдацтай өсөлт нь тооцооллын хүчин чадалд урьд өмнө байгаагүй их эрэлтийг үүсгэж, дэлхийн дэд бүтцийн тэлэлтийг эрчимжүүлж байна" хэмээн NVIDIA-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Гүйцэтгэх захирал Женсен Хуанг мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих